Алгоритм
Тодорхой үр дүнд хүрэх үйлдлийн дарааллын гишүүн болох үйлдэл тус
бүрийг нэг удаа биелүүлдэг бол түүнийг үйлдлийн шугаман дараалал гэнэ.
* Утсаар
ярих
*Шатаар явах,
*Гудамж хөндлөн гарах
* Хоол хийх
тэр бүү хэл математикийн бодлогуудыг холбогдох ямар аргаар бодох зэрэг олон ажлыг зохих
дүрэм, журам заавраар нь гүйцэтгэдэг. Энэ нь тодорхой үр дүнд хүрэх
үйлдлүүдийг биелүүлж байгаа хэрэг юм. Үүнийг алгоритм гэнэ. Хүний амьдрал нь тэр чигээрээ алгоритм юм.
Алгоритмыг илэрхийлэх аргууд
· Үгээр дүрслэн бичих (дүрслэлийн бичвэр хэлбэр)
· Блок схем хэлбэрээр дүрслэн илэрхийлэх (алгоритмын блок-схем) гэх мэт олон аргууд оршин байдаг.
Алгоритмын төрөл
* Шугаман алгоритм
* Салаалсан алгоритм
* Давталттай алгоритм
1. Мэдээллийг оруулах алхам.Мэдээллийг боловсруулахын тулд түүнийг
компьютерийн санах ойд урьдчилан бичсэн байх шаардлагатай. Иймээс
алгоритмд хувьсагчдын анхны утгуудыг машинд оруулах алхам зайлшгүй байх
ба үүнийг компьютерийн гарны тусламжтайгаар хийдэг.
2. Бодолтын утга олгох алхам. Алгоритмд тодорхой томъёогоор хэмжигдэхүүний утгыг бодож гаргах алхам зайлшгүй гардаг. Энэ алхмыг бодолтын утга олгох алхам гээд ( := ) гэж тэмдэглэдэг. Хэмжигдэхүүний хуучин утгыг шинэ утгаар солих үйлдэл гэж хэлж болно. Ямар нэг хэмжигдэхүүнд утга олгоход хуучин утга нь устдаг. Жишээ нь: s=6 гэсэн утгатай байх үед s:=s+5; гэсэн үйлдлийг хийхэд s=11 болно.
3. Мэдээллийг бичиж гаргах алхам. Алгоритм програмаар олсон үр дүнг
компьютерээс хүндмэдээлэх нь зайлшгүй юм. Энд бодлогын хариуг
компьютерээс бичиж гаргах хэрэгтэй. Мэдээллийг гаргах үйлдэл нь маш олон
хэлбэртэй байдаг. Энд мэдээллийг компьютерийн дэлгэцэнд бичиж гаргах
хэлбэрийг ярьж байгаа болно.
4. Салаалуулах алхам. Алгоритмын нэг алхмаас өөр алхамд шилжин тухайн алхмаас бодолтыг үргэлжлүүлэх боломжийг хангасан үйлдлийг удирдлага шилжүүлэх үйлдэл гэнэ. Энэ үйлдлийг хэрэглэснээр хэсэг алхмыг алгасах, ямар нэгэн алхамд буцаж ирэх зэргээр алхмуудын биелэх дарааллыг алгоритм зохиогч удирдаж чаддаг. Бодолтын явцад тодорхой нөхцөл шалган уг нөхцөл биелэгдэж байгаа эсэхээс хамааруулан бодолтыг ялгаатай замаар үргэлжлүүлэх шаардлага гардаг бөгөөд энэ шаардлагыг хангасан алхмыг нөхцөлт удирдлага шилжүүлэх алхам буюу салаалуулах алхам гэнэ. Салаалуулах алхам нь шалгах нөхцөл, нөхцөл биелэгдэх болон биелэгдэхгүй байх хоёр тохиолдол тус бүрт бодолтыг үргэлжлүүлэх зам гэсэн гурван элементтэй байна. Шалгах нөхцөл нь логик илэрхийлэл байна. Салаалуулах алхмыг гүйцэд ба гүйцэд биш салаалалт гэж ангилдаг. Үнэн ба худал гэсэн хоёр тохиолдлын аль алинд нь үйлдэл хийгдэж байвал гүйцэд, аль нэгэнд нь үйлдэл хийгдээд нөгөөд нь хийгдэхгүй бол гүйцэд биш салаалалт гэж нэрлэнэ.
Comments
Post a Comment